• Mumeisha Color Spray - AS2 /red/
Mumeisha Color Spray - AS2 /red/
Үнэ: 10,000.00₮
Бүтээгдэхүүн агуулахад байна
Бүтээгдэхүүний мэдээлэл

Нэр: Mumeisha Color Spray - AS2 /red/

Товч агуулга: Mumeisha color spray for polycarbonate & PVC, and for aircraft.

Барааны код: AS2 /red/


Та сэтгэгдэл бичихийн тулд хэрэглэгчээр
нэвтэрсэн байх шаардлагатай.

 

Specification:

MUMEISHA будаг нь загварын машин, усан завь болон нисэх онгоцны их биед зориулагдсан поликарбонат pvc-гээр боловсруулан хийсэн резин будаг бөгөөд багс болон шүршиж хэрэглэнэ. Нэг лааз савлагаа нь 180мл хэмжээтэй. Өнгөний сонголт нь гэрэлтсэн 50 гаруй өнгөтэй. Поликарбонат PVC будаг нь усанд задрах боломжтой ба 100% аюулгүй будаг. Түлшин хөдөлгүүрт R/C загварын модельд хэрэглэхэд нэн тохиромжтой бөгөөд их биеийг түлшнээс хамгаалдаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд хэрэглэх гадаргуу хуурай байхад л хангалттай.

ЗААВАР.

Тасалгааны +21 хэмд хэрэглэнэ. Тасалгааны +10 хэмээс доогуур эсвэл хэт чийгтэй орчинд хэрэглэхийг санал болгохгүй. Хэрэглэхээс өмнө сайтар сэгсрэнэ. Шүршиж будахдаа 25-30см зайд барьж ажиллана. Шүрших явцад зогсож болохгүй ба будаг хурдан хатахыг анхаарна уу. Будахаас өмнө бусад хэсгийг зориулалтын уутаар хамгаалах хэрэгтэй, дараа нь хүссэн өнгө хүртэл шүршинэ. Дараалан цуврал байдлаар будах бол шүршигчийн толгойг сайтар цэвэрлэн тавьж дараагийн өнгөөр будна. Хэрэв шүршигчийн толгой бөглөрвөл шингэрүүлэгчээр сайтар цэвэрлэ.

АНХААРУУЛГА.

Даралтат сав тул нарны шууд тусгал болон дулааны эх үүсвэрээс хол хадгална. +50 хэмд шатах аюултай. Ил гал болон улайссан зүйлрүү шүршиж болохгүй. Хэргэлсний дараа ч цоолох юм уу галд хийж болохгүй. Агааржуулалт сайтай өрөөнд хэрэглэнэ. Будгаар амьсгалж болохгүй. Арьс болон нүдрүү цацрахаас болгоомжил. Нүд хамгаалах шил зүйх хэрэгтэй. Хоол хүнстэй холилдсон тохиолдолд таван цул эрхтэнг гэмтээх аюултай.



Төстэй бараанууд