Propellers
3 Blade Wooden Propellers
Үзүүлэлт, үнэ
3 Blade Wooden Propellers / 23x10 - [ 334,000₮]Зориулалт: Нисэх загварын спортод дотоод шаталтын нитро эсвэл бензин хөдөлгүүртэй том хэмжээний онгоцонд ашигладаг, модоор хийсэн 3 далбаатай сэнс
Онцлог: Мод нь хуванцар болон карбоныг бодвол маш хөнгөн байдаг. Сэнс хөнгөн байх тусам моторын хариу үйлдэл огцом нэмэгдэж, газ өгөхөд хөдөлгүүр маш хурдан дээд эргэлтдээ (RPM) хүрдэг.
Онгоц газардахдаа урагшаа тонгойж сэнсээрээ газар мөргөх үед модон сэнс нь шууд хугарч хуваагддаг. Энэ нь нэг талаар сул тал мэт боловч нөгөө талаар моторын үнэтэй гол (crankshaft) болон дотор араануудыг тахийж, эвдрэхээс хамгаалж, цохилтыг өөртөө авч буй хэрэг юм. (Карбон сэнс хугардаггүй тул моторыг шууд эвддэг).
Мод нь чичиргээ болон дууг өөртөө шингээх чадвартай тул нислэгийн явцад карбон сэнсийг бодвол арай зөөлөн, бодит онгоц шиг нам уянгалаг дуу гаргадаг.
Ижил татах хүчийг гаргахын тулд 3 далавчтай сэнсний диаметр (урт) нь 2 далавчтайгаас бага байдаг. Энэ нь намхан шасситай (undercarriage) онгоцны сэнс газар шүргэхээс сэргийлдэг.

