Horns
Nylon Control Horns
Үзүүлэлт, үнэ
Nylon Control Horns / 20x28.5mm/white - [ 900 ₮]Nylon Control Horns / 16.5x20mm/white - [ 900 ₮]
Nylon Control Horns / 13.5x16mm/white - [ 900 ₮]
Зориулалт: Онгоцны далавч, өндрийн болон чигийн залуур дээр суурилуулдаг, серво моторын хөдөлгөөнийг хүлээн авч далавчийг хөдөлгөх үүрэгтэй удирдлагын хөшүүрэг
Онцлог: Энэхүү эд анги нь серво моторын хүчийг жолооны гадаргууд шилжүүлэх хамгийн эцсийн цэг тул маш чухал үүрэгтэй. Хөшүүргийн босоо хэсэг дээр дараалсан хэд хэдэн жижиг нүх байдаг. Metal Clevis (хавчаар)-ийг аль нүхэнд нь сүвлэхээс хамаарч далавчны эргэлтийн өнцөг болон мэдрэмж өөрчлөгддөг. Моторт ойрхон нүхэнд хийвэл далавч их хөдөлнө (огцом жолоодлого), дээрх нүхэнд хийвэл бага хөдөлнө (зөөлөн жолоодлого).
Энгийн хуванцарыг бодвол нейлон нь маш уян хатан, хугарч цуурахгүй чанартай. Онгоц газардах үед жолооны далавч газарт шүргэж хүчтэй цохилт авсан ч нейлон эвэр нь хугаралгүй уян хатан чанараараа серво моторын арааг эвдрэхээс хамгаалдаг.

